АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын ойролцоо оршдог Apple компанийн дэлгүүрт хулгай орж, их хэмжээний бараа бүтээгдэхүүн алдагдсан хэрэг гарчээ.
Тухайлбал 436 ширхэг iPhone болон бусад нийт $500,000-ын үнийн дүнтэй барааг гэмт этгээдүүд хулгайлсныг Линвүүд хотын цагдаагийн газар саяхан мэдээлсэн байна.
Тэд дөрөвдүгээр сарын 2-ны шөнө залгаа байрны угаалгын өрөөний ханыг цоолж 60см харьцах 45см хэмжээтэ гаргасан нүхээрээ Apple-ийн дэлгүүрт нэвтэрч, хулгайлсан бараа бүтээгдэхүүнээ зөөж авч явсан байна.

Хэргийн газраас ямар ч хурууны хээ олдоогүй, гэмт этгээдүүд нүүрэндээ багтай байсан тул камерын бичлэгээс таних боломжгүй байгааг цагдаагийн газар Баасан гарагт мэдээлжээ.Үүнийг маш сайн төлөвлөж, зохион байгуулсан ажиллагаа гэж цагдаа нар үзэж байна.