А.АРИУНЗАЯА: УЗ-ийн хурлаар таван асуудал хэлэлцэнэ
МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж байна. Хурлаар хэлэлцэгдэх асуудлуудын талаарМАН-ын сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “Хурлаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төлөвлөгөө, санхүүгийн тайлангаа УЗ-ийн гишүүдэд танилцуулна. Намын дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батална. Мөн бусад асуудлыг хэлэлцэнэ” хэмээжээ.