Г.ЗАНДАНШАТАР: Засгийн газрын гишүүд орж ирээд бие биенээсээ асуулт асуугаад баймааргүй байна


УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв.УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:  Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаад төрийн өмчит хязгаарлагдмал компани байгуулж байгаа гэж ойлгож байгаа. Сан байснаар нэг хэцүү нь тусгай сангийн өр авлага, тайлан тооцоо бол ганцхан Сангийн яаманд л хүргэгддэг. Өнөөдрийг хүртэл маш олон сан байгаад төлбөр тооцоо, өр авлагад нь асуудал үүсээд тэгээд заримыг нь татан буулгаж нэгтгэсэн. Одоо корпораци болсноор тайлангаа гаргаж ашгийн төлөө ажиллахыг эрмэлзэнэ гэж ойлгож байна. Өмнөх сангуудын тайлан тооцоо, өглөг авлага юу болсон бэ?. Зээл олголттой холбоотой маш зөрчлүүд 2017-2019 оны хооронд байсан. Эргэн төлөлт нь хэр болсон бэ? Хуулийн хариуцлага хүлээсэн хүн бий юү? Тусгай сангийн хуулиар нийт 25 сан үйл ажиллагаа явуулж байна. Гоё нэртэй сан дандаа л зөв юм бодож байгуулдаг. Цэвэр агаар сангаар дамжуулаад бохир үйл ажиллагаа явуулчихсан шиг зөв зүйл санаачилж хийхээр, нөгөөхийг нь буруу нэг хэсэг нь ашиглаад “өгөхгүй ш дээ ойлгомжтой, өгөхгүй” гэдэг юм яриад байх юм.УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:Нэгдүгээрт, Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газрын гишүүд орж ирээд бие биенээсээ асуулт асуугаад баймааргүй байна. Нийт тусгай сангийн асуудал биш Хөдөө аж ахуйн сангийн асуудал яригдаж байгаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05