Л.ЭНХ-АМГАЛАН: Татвар төлөгчдийн 27 тэрбумыг эрсдэлд оруулсан хүмүүсийн нэрс бэлэн болсон


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой нэмэлт мэдээллийг өглөө. Боловсролын зээлийн сангаас өнөөдрийг хүртэл олгогдсон зээл тэтгэлгүүд, чөлөөлөгдсөн хүмүүс ямар байдлаар чөлөөлөгдсөн нэгдсэн ойлголтыг өгсөн юм. Тэрбээр “Сүүлийн үед ойлголтын зөрүүгээс үүдэлтэй мэдээлэл явж байгаа тул бүх тоог харуулж байна. 1997 оноос хойш Боловсролын зээлийн сан ажиллаж эхэлсэн. Ингэхдээ
  1. Давхардсан тоогоор 1.2 сая суралцагч буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан. 1 их наяд 638 тэрбум төгрөг энэ зориулалтаар зарцуулагдсан.
  2. Дотоодын оюутнуудад олгосон хөнгөлөлттэй зээлийг 169,641 оюутан авсан. 40 тэрбум төгрөг зарцуулагдсан.
  3. Оюутны хөгжлийн зээлийг 53,592 суралцагч авсан. 78 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Үндсэндээ оюутны зээлээс олгогдсон нэг их наяд төгрөгийн зээлийн 761 тэрбум төгрөг нь буюу 76% нь дотоодын зээлд зарцуулагдсан. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторт суралцагч 1,867 суралцагч байна. Тодруулбал,
  • 34 - төлж байгаа
  • 39 - одоо суралцаж байгаа
  • 40 - гэрээ цуцалж зээлээ төлсөн
  • 230 - гэрээний үүргээ биелүүлээгүй
  • 634 - гэрээ хэрэгжиж байгаа
  • 890 - суралцагч чөлөөлөлтөд хамрагджээ.
Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрсийн жагсаалт бэлэн болсон.  Монголын татвар төлөгчдийн мөнгө болох 27 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулж байгаа хүмүүсийн нэрс бэлэн болсон" гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05