МИАТ: АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ


АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Байгууллагын нэр: МИАТ ТӨХК
Ажлын байрны нэр: АГААРЫН ХӨЛГИЙН ДИСПАТЧЕР - 2
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Агаарын хөлгийн диспатчерийн хангалт үйлчилгээг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны заавар, Нислэг зохицуулалт, хяналтын зааврын дагуу үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих.
Мэргэжил, Боловсрол: Дээд, Иргэний нисэхийн үндсэн мэргэжил
Ажлын туршлага: Нислэг үйлдвэрлэл, нислэгийн үйл ажиллагаанд 2-оос доошгүй жил ажилласан байх.
Тусгай шаардлага: Иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Чадвар:
• Англи хэл, компьютерийн зохих түвшний мэдлэгтэй, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх;
• ICAO, IATA, ИНБД-ийн талаар мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай байх;
• TOEIC-ийн 600 оноог хангасан байна.
Ажил горилогчдод тавигдах ерөнхий шаардлага:
• 21 нас хүрсэн;
• Хянуур нямбай, анхаарал сэрэмжтэй;
• Цаг баримтлал сайн, идэвх санаачилгатай;
• Ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргахгүй байх;
• Англи болон Монгол хэлээр унших, ярих, ойлгох чадвартай байх;
• Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/;
• Боловсролын дипломын хуулбар;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
• Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнээс ангид гэдгийг нотлох Эрүүл мэндийн байгууллагын холбогдох шинжилгээний хариу эх хувиар;
• Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/.
• Материал хүлээн авах: 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагийн хооронд МИАТ ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1-р шатны /анкетын/ шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож, 2-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.
Сонгон шалгаруулалт явагдах хугацаа: 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс 07 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал явагдана.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05