ХБНГУ-ын Франкфурт хотын Ковид-19 вирусын хязгаарлалт цуцлагдсаны дараа бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаа нь МИАТ компанийн Франкфурт чиглэлийн нислэгт нөлөөлж, нислэгийн цагийн хоцрогдол ихээр гарч байна.
Фрапорт Олон Улсын нисэх буудалд ажиллах хүн хүчний дутагдалтай байдлаас шалтгаалан агаарын хөлөг тус нисэх буудалд газардсанаас хойш 2 цаг гаруйн дараа зорчигчийн ачаа тээшийг буулгах зэрэг хүндрэлүүд гарч байна. Иймд дараагийн нислэгээс хоцрох, ачаа тээш саатах асуудлууд гарч байгааг ойлгоно уу.
Фрапорт Олон Улсын нисэх буудлын General Deputy Officer “Ковид-19 вирусын цар тахлын үед ажлаас чөлөөлөгдсөн ажилчид эргэж ажилдаа ороогүй, мөн зуны нислэгийн үеэр шинэ ажилчид авах боломжгүй байна” хэмээн мэдэгджээ.