МИАТ ТӨХК-ны Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт техник үйлчилгээнд орохоор БНСУ-ын агаарын тээвэрлэгч “T’way air” компанийн B737-800 маягийн HL8268 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг өнөөдөр 08:20 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус агаарын хөлөг МИАТ компаниар техник үйлчилгээ хийлгэж буй 100 дахь агаарын хөлөг болж байна.