МИАТ: АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ


Ажлын байрны нэр: Баримт бичиг хяналтын байцаагч
Ажлын байрны зорилго: Компанийн хяналттай бичиг баримт, компанид мөрдөгдөж байгаа заавруудын батлагдсан хувиуд, тэдгээрийн өөрчлөлт, хүчин төгөлдөр байдалд болон Монгол Улсын ИНБД, Олон улсын агаарын тээврийн холбооны стандарт (ISARPs) болон холбогдох бусад стандарт шаардлага, дүрэм, журмын дагуу боловсруулагдсан эсэхэд хяналт тавьж ажиллах, Албаны дотоод бичиг баримтын бүртгэл, хөтлөлт, хадгалалтыг хариуцах, албаны бичиг хэргийн ажилд туслалцаа үзүүлэх, үндсэн үүргийн хүрээнд аудитын үйл ажиллагаанд оролцож ажиллах, өөрчлөлтийн удирдлага, аюул, эрсдэлийн үнэлгээ, хяналтыг хэрэгжүүлж ажиллах.
Үндсэн үүрэг:
• МИАТ ТӨХК-ийн заавруудын батлагдсан эх хувийг хадгалах, санал болгож буй хэвлэлт, нэмэлт, өөрчлөлтийг хянаж улмаар холбогдох байцаагч нараар хянуулж, ИНЕГ-ын НААХЗА-р баталгаажуулах, өөрчлөлтийг хяналттай бүх хувиудад тараасан тухай бүртгэлийг эзэмшигч алба, хэлтэс, нэгжүүдээр гаргуулан авах, хадгалах.
• Албанд харьяалагдах хяналттай баримт бичиг болон Баримт бичиг хяналтын зааврын баталгаажсан өөрчлөлтийг компанийн алба, хэлтэс, нэгжид танилцуулах, хяналттай бүх хувиудад тараах, бүртгэх.
• Хяналттай бүх хувийн бүрэн бүтэн, хүчин төгөлдөр, хадгалалтын байдалд хагас жилд нэг удаа шалгалт хийх.
• Компанийн хэмжээнд SMS, SEMS, QMS-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих
• Үндсэн ажлынхаа зэрэгцээ компанийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу түр хугацаагаар эзгүй байгаа ажилтныг орлох, түүнчлэн ажлын хэсэгт томилогдсон тохиолдолд хариуцуулсан ажил үүргийг давхар гүйцэтгэх.
• Компанийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах нь ажилтан бүрийн нэн тэргүүний үүрэг бөгөөд аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдээлэх.
• Компанийн мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, нууцлалыг хадгалах
Ур чадвар, тавигдах шаардлага:
• Багаар ажиллах чадвартай байх
• Хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай байх
• Ёс зүйтэй, үнэнч шударга, харилцааны соёлтой байх
• Ажлын цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт сайтай байх
• Бичиг баримт боловсруулах ур чадвартай байх
• Microsoft Word, Excel, Power Point, Outlook, интернетийн орчинд ажиллах, үнэн бодит мэдээлэл олж авах чадвартай байх
• Англи хэлний түвшин 4 (TOEIC унших, сонсох 500 оноотой байх),
Бүрдүүлэх материал:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Цээж зураг
• Төрийн албан хаагчийн анкет "Маягт-1"-ыг бөглөсөн байх - 2019 онд батлагдсан
• Боловсролын дипломын хуулбар;
Материал хүлээн авах: 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас 5 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагийн хооронд hr@miat.com цахим шуудангаар хүлээн авна. 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 1-р шатны /анкетын/ шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож, 2-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24