4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойшхи Япон улсруу нэвтрэх шаардлага


ЯПОН УЛС РУУ НЭВТРЭХ ШААРДЛАГА
Япон Улсын Засгийн газар 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойших шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээний талаар нийтэд зарласан бөгөөд хүчинтэйд тооцох вакцины төрөлд ”Bahrat“ компанийн “COVAXIN” вакциныг нэмж оруулсан болно.
Хүчинтэйд тооцсон вакцин тарилга нь доорх нөхцөлийг хангасан гэрчилгээ байх.
1)Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
2)Япон болон англи хэлээр доорх мэдээлэл бүгд багтсан гэрчилгээ
   - Овог нэр,
- Төрсөн он, сар, өдөр,
- Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр,
- Вакцин хийлгэсэн өдөр,
- Вакцины тоо
3)Доорх вакцины аль нэгийг 2 удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ
   (Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
   - “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
   - “AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
   - “Moderna” компанийн “COVID-19 Moderna ” вакцин,
   - “Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин
(Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.)
   - ”Bahrat“ компанийн “COVAXIN” вакцин
4)Доорхи вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ
  (Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
  “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
  “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин
Япон улсын хилээр нэвтэрсний дараах гэрийн тусгаарлалтын хугацааны талаар доорх мэдээллээс авна уу.
1) Шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байр, гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах шаардлагагүй.
2) Шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгээгүй тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай болно. Тусгаарлалтын 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч хариу сөрөг гарсан бол гэр болон зочид буудалд тусгаарлагдахыг шаардахгүй.
Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. 3 дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэйшн)-аар Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.
3) Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон зочид буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Мөн олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24