Япон Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг мөрдөгдөх арга хэмжээ


Япон Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээгээ дор дурдсаны дагуу явуулахаар нийтэд зарлалаа.
Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байр, гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах шаардлагагүй.
Харин шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгээгүй тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай болно. Тусгаарлалтын 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч хариу сөрөг гарсан бол гэр болон зочид буудалд тусгаарлагдахыг шаардахгүй.
Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. 3 дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэйшн)-аар Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.
※Хүчинтэйд тооцсон вакцин тарилга нь доорх нөхцөлийг хангасан гэрчилгээ байх.
Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
Япон болон англи хэлээр доорх мэдээлэл бүгд багтсан гэрчилгээ
* Овог нэр,
* Төрсөн он, сар, өдөр,
* Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр,
* Вакцин хийлгэсэн өдөр,
* Вакцины тоо
Доорх вакцины аль нэгийг 2 удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ
  -(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
  -“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
  -“AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
  -“Moderna” компанийн “COVID-19 Moderna ” вакцин,
  -“Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин
(Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.)
Доорхи вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ
  (Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
  “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
  “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин
Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон зочид буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Мөн олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05