Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нислэгийн үеийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зорчигч үйлчлүүлэгчдийн шаардлага, эрэлт хэрэгцээг хангах мэдээ мэдээлэл бүхий сэтгүүлийг эрхлэн гаргаж, ханган нийлүүлэх байгууллагыг сонгох нээлттэй шалгаруулалтад ТА БҮХНИЙГ урьж байна.
Сэтгүүлийн шаардлага, агуулга:
• Сэтгүүлийн агуулга нь зорчигч, үйлчлүүлэгчдийн ая тух, сонирхолд нийцүүлсэн чөлөөт цаг, танин мэдэхүй, үзвэр үйлчилгээ, нийгэм соёл болон МИАТ компанийн бэлтгэж өгсөн мэдээ, мэдээлэл байх;
• Сэтгүүл нь орчин цагийн хөгжлийн дүр төрх, аялал жуулчлал, бизнесийн орчин, уламжлал соёл, байгалын болон түүхийн өв зэргийг таниулан сурталчилсан загвар дизайн, технологийн өндөр чанартай сэтгүүл зүйн бүтээгдэхүүн байх;
• Монгол Улсын зар сурталчилгааны тухай хуульд заасан архи, согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом, казино, садар самуун болон утаат тамхи сурталчлахыг хатуу хориглох;
• Сэтгүүл эрхлэн гаргаж байсан 3 буюу түүнээс дээш жилийн туршлагатай байх /Агаарын тээврийн салбарт сэтгүүл нийлүүлж байсан бол давуу тал болно/;
• Компанийн нислэг үйлдэж байгаа чиглэл бүрийн тухайн орны мэдээллийг зорчигч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтмол мэдээллээр хангах, боловсруулах;
• Гүйцэтгэгч нь захиалагчтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, хэвлэн нийтлэхийг хориглоно.
Хэвлэлийн шаардлага
Нэршил Тодорхойлолт/ тайлбар
Хуудасны тоо 200 нүүрээс дээшгүй
Хэмжээ 200х270мм, босоо форматтай
Хавтас Гялгар бүрэлттэй, шохойтой, сүүлийн үеийн оффсет технологийг ашиглана.
Хуудас 60-80гр-ын матт цаас, 4+4 өнгө
Жин 450гр-аас дээшгүй буюу хамгийн хөнгөн байх технологийг мөрдөнө.
Нурууны бэхэлгээ Халуун цавуун наалттай, тээвэрлэлтэд тэсвэртэй бат бөх, эдэлгээ даахуйц байна.
Тоо хэмжээ 1 жилд улирлын онцлогоос хамаарч 3,000-5,000 хувь
Орчуулга Монгол, Англи хэлээр өндөр түвшинд үг үсэг, найруулга утга зүйн алдаагүй байна.
Бүрдүүлэх материал:
• Байгууллагын танилцуулга, хуулийн этгээдийг нотлох бичиг баримт /улсын бүртгэлийн гэрчилгээ/;
• Хүний нөөцийн мэдээлэл /туршлага, сургалтад хамрагдсан байдал;
• Өмнө нь эрхлэн гаргаж байсан сэтгүүлийн загвар;
• Сүүлийн гурван жилд үйл ажиллагаа явуулсныг батлах санхүүгийн тайлан;
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;
• Татварын өр төлбөргүй тухай тодорхойлолт;
• Сэтгүүлийн орлогоос харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал, нөхцлөө танилцуулах;
• Гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;
• Шалгарсан тохиолдолд гэрээний хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан сэтгүүлийг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлэх;
• Хэрэв ижил төстэй ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан бол гэрээний хуулбар ирүүлэх;
• Шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал өгч болно.
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон холбогдох бүрдүүлэх материалыг 2022 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 16:00 цагаас өмнө Хан-Уул дүүргийн 21-р хороо, МИАТ ТӨХК-ийн 2 дугаар байран дахь 102 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Урьдчилсан шалгаруултад тэнцсэн байгууллагуудтай эргэн холбогдох болно. Нэмэлт мэдээлэл, лавлагааг in-flightmagazine@miat.com хаягаар болон 70049967 дугаараар холбогдон мэдээлэл авна уу.
Санамж:
• Оролцогч нь ирүүлэх материалаа битүүмжлэн, хаяг, холбоо барих утсаа тодорхой бичиж, тогтоосон хугацаанд ирүүлнэ.
• Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.