Д.Мөнх-Эрдэнэд 4 жилийн хорих ял оноов
Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 4-нөөс эхлэн үргэлжилж байна.
Шүүхээс Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хурлын шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэсэн юм.Шүүхээс гэм буруугийн шийдвэрийг танилцуулж, Д.Мөнх-Эрдэнэд 4 жилийн хорих ял оноов. Улмаар түүнийг нийтийн албанд ажиллахыг 5 жилээр хасч, хорих ялаа эдэлж дууссаны дараа хугацааг тооцож эхлэхээр болов.