Олон нийтийн сүлжээгээр “МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнэ 10, 15сая төгрөгт хүрлээ” хэмээн илт худал ташаа мэдээлэл цацагдаж, МИАТ ТӨХК-ийн бизнесийн нэр хүндэд халдаж байна.
МИАТ ТӨХК-ийн зүгээс дээрх ташаа мэдээлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг өгч байна.
1. МИАТ ТӨХК нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд нислэг үйлдэхгүй байгаа болно.
2. МИАТ ТӨХК нь БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд 2022 оны 7-р сарын 11-ний өдрөөс эхлэн сард нэг удаа буюу 2022 оны 7-р сарын 11, 8-р сарын 8-ны өдөр тус тус нислэг үйлдсэн бөгөөд эдгээр нислэгийн тийз дунджаар 2.1 – 2.2 сая төгрөгийн үнэтэй борлуулагдсан.
3. Зарим мэдээллийн сайтууд БНХАУ-ын чиглэлд нисэх нислэгийн тийзийг дамлан худалдаж байгаа тухай мэдээлсэн. МИАТ ТӨХК нь Гуанжоу хотын нислэгийн зорчигчдыг өөрсдийн
www.miat.com сайтаар дамжуулан бүртгэсэн бөгөөд энэ бүртгүүлсэн дарааллаар нислэгт бүртгэсэн. Нислэгт бүртгэсэн зорчигчийн овог нэрийг солих ямарч боломжгүй юм.
Иймд БНХАУ-ын чиглэлд зорчих хүсэлтэй Зорчигч Та бүхэн олон нийтийн сүлжээ болон хувь хүнээр дамжуулан нислэгийн тийз худалдан авахгүй байх, албан ёсны байгууллагаас нислэгийн тийзээ худалдан авахыг анхааруулж байна.
Тус сайтын нислэгийн тийз хайлтын систем дээрх үнийн задаргааг харвал:
ОМ501 код нь МИАТ ТӨХК-ийн Токио чиглэлийн нислэгийн код юм.