Г.ЗАНДАНШАТАР: Хуулийг өглөө нь өргөн бариад өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй!


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг сонссон юм.Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Сонгуулийн тухай хуулийг батална гээд бүгдээрээ чичрээд байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийнхээ асуулгад хариу өгмөөр байна аа. Халзан бүргэдэйн асуудлаар би 11 сард  асуулга тавиад Засгийн газар одоо хүртэл хариу өгөхгүй байна. Энэ дээр УИХ-ын удирдлага нэг анхаарал тавьж өгмөөр байна. Дээр нь УИХ, Засгийн газар Авлигатай тэмцэх хууль эрхзүйн орчныг сайжруулна гэж удаа дараа ярьж байгаа. Гэтэл өнөөдөр ам, ажил хоёр чинь алд дэлэм зөрж байна шүү эрх баригчид аа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад гурван долоо хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл чуулганы хуралдаанаар хэлэлцэхгүй байна. Ямар ашиг сонирхлын зөрчилтэй болоод оруулж ирэхгүй байна вэ. УИХ-ын Дэгийн тухай хуулинд Байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг тэр долоо хоногт нь багтааж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх талаар тусгасан байдаг. Энэ хуулинд мэдээж том дарга нарын эрх ашиг хөндөгдсөн асуудлууд байгаа. Энэ хуулийн хэлэлцүүлэг дээр манай шударга дарга Б.Энхбаяр нэлээн таа муутай хандаж байсан. Авлигатай тэмцэе гэдэг лоозон бариад ард түмнийг уриалаад байгаа Г.Занданшатар дарга дээр гацаад байна уу, Б.Энхбаяр дээр гацаад байна уу гэдгийг асуумаар байна ” гэлээ.УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн.  Хууль санаачлагч нь болох Засгийн газраас эл хуулийг энэ долоо хоногт хэлэлцэх байсныг ирэх долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 13-нд хэлэлцээр болгож хойшлуулсан. Ажил үүргийн ачаалал, Ерөнхий сайд бас хуулийн хэлэлцүүлэгт өөрөө орох сонирхолтой тул дөрөвдүгээр сарын 13-нд хэлэлцүүлж өгөхөөр саналаа ирүүлснийг үндэслээд ирэх долоо хоногт хэлэлцээр хойшлуулсан байгаа. Сонгуулийн тухай хуулийн хувьд энэ долоо хоногт хэлэлцэгдэхээр төлөвлөгдсөн байсан. Гэхдээ УИХ асуудлыг нухацтай авч үзэж байх ёстой. Өглөө нь өргөн бариад өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. УИХ-ын гишүүдэд уншиж танилцах боломжийг олгох ёстой гэдэг үүднээс Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх асуудлаас хойшлуулж ирэх долоо хоногийн 2 дахь өдөр хэлэлцүүлэхээр болсон. Ер нь бол УИХ-аар хэлэлцүүлж байгаа асуудлыг зарим нь буруу ойлгоод байна. Олон нийтээр хэлэлцүүлэхгүй оруулж ирж байна, хэлэлцүүлж байна гэхчлэн.  УИХ-ын Дэгийн тухай хуулинд зааснаар Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй гэж тусгасан байдаг. Нэн яаралтайгаар оруулж ирсэн хуулийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэнэ гээд УИХ-ын тухай хуулинд заачихсан байгаа. Үүнд хориг тавьсан. Одоо бол нэн яаралтай, яаралтай горимоор хэлэлцүүлж өгөөч гэсэн саналыг хүлээж авахгүй. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг нэн яаралтай гээд давхиад байж болохгүй. Цаашлаад УИХ-ын гишүүд өөрсдөө их хариуцлагатай байх хэрэгтэй. Юмнуудаа уншиж байх хэрэгтэй Ш.Адьшаа гишүүн мэтийн хүмүүс. Байнгын хороогоор хэлэлцсэн асуудал дээр Засгийн газар, хууль санаачлагчид нь өөрсдөө хуулиа тэдний үеэр хэлэлцэе гэж байхад УИХ-д шаардлага тавиад нэмэргүй ээ ” гэж хариулав.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05