Ш.АДЬШАА: Дарга нарын эрх ашиг хөндөгдсөн хуулинд “шударга дарга” Б.Энхбаяр таагүй хандсан


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг сонссон юм.Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Сонгуулийн тухай хуулийг батална гээд бүгдээрээ чичрээд байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийнхээ асуулгад хариу өгмөөр байна аа. Халзан бүргэдэйн асуудлаар би 11 сард  асуулга тавиад Засгийн газар одоо хүртэл хариу өгөхгүй байна. Энэ дээр УИХ-ын удирдлага нэг анхаарал тавьж өгмөөр байна. Дээр нь УИХ, Засгийн газар Авлигатай тэмцэх хууль эрхзүйн орчныг сайжруулна гэж удаа дараа ярьж байгаа. Гэтэл өнөөдөр ам, ажил хоёр чинь алд дэлэм зөрж байна шүү эрх баригчид аа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад гурван долоо хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл чуулганы хуралдаанаар хэлэлцэхгүй байна. Ямар ашиг сонирхлын зөрчилтэй болоод оруулж ирэхгүй байна вэ. УИХ-ын Дэгийн тухай хуулинд Байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг тэр долоо хоногт нь багтааж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх талаар тусгасан байдаг. Энэ хуулинд мэдээж том дарга нарын эрх ашиг хөндөгдсөн асуудлууд байгаа. Энэ хуулийн хэлэлцүүлэг дээр манай шударга дарга Б.Энхбаяр нэлээн таа муутай хандаж байсан. Авлигатай тэмцэе гэдэг лоозон бариад ард түмнийг уриалаад байгаа Г.Занданшатар дарга дээр гацаад байна уу, Б.Энхбаяр дээр гацаад байна уу гэдгийг асуумаар байна ” гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 7 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… Өчигдөр
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… Өчигдөр
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06