Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Шилэн ажиллагаа бол авлига бүрдэх хөрс суурийг устгаж байгаа хэлбэр


Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх дотор “E-Business”  платформыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлээ. Нээлтийн ажиллагааны дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад, хариулт өгсөн юм. Мөн shilen.gov.mn-д байршсан мэдээллүүд, шилэн ажиллагааны талаар онцоллоо.ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭ:Бүх зүйл ил болно. Нууц зүйл гэж байхгүй. Ямар иргэн, ямар аж ахуйн нэгж Улаанбаатар хотод газар авч байна тэр ил болно. Хэн тэтгэлэг, тендер авч байна тэр болгон ил болно. Ил болно гэдэг маань өөрөө тухайн аж ахуйн нэгж, иргэдийг буруутгаж байгаа хэлбэр ерөөсөө биш. Зүгээр л тэр мэдээллийг иргэд мэдэх эрхтэй. Тэр дунд нөлөөлөл орсон эсэх, танил талаар дамжиж уу гэдгийг хүмүүс харж дүгнэлт хийх боломжтой болж байна гэсэн үг. Өнгөрсөн 30 орчим цахимжилт байхгүй явсан учраас, магадгүй зарим нэг компани илүү давуу эрх аваад яваад байдаг ч юм уу, эсхүл хэн нэгэн хүний танил талаар дамжуулж иргэн аж ахуйн нэгжүүдэд нээлттэй биш мэдээллийг давуу байдал үүсгэж аваад байдаг ч юм уу, энэ бүх асуудлыг Шилэн ажиллагааны хүрээнд ил болгоно. Цаашдаа нууц зүйл байхгүй болчихоор аяндаа олон нийтийн хяналт энэ бүгдийг зохицуулна гэж харж байгаа. Авлига бүрдэх хөрс суурийг л байхгүй болгон гэсэн үг шүү дээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05