Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Цахим, Авлигагүй, Шилэн Монгол Улс болоход иргэн та ТООН ГАРЫН ҮСГЭЭ авч хувь нэмрээ оруулаарай


Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх дотор “E-Business”  платформыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлээ. Нээлтийн ажиллагааны дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад, хариулт өгсөн юм.ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:“E-мongolia” платформ нээгдээд, өнөөдрийн байдлаар 1.5 сая орчим хэрэглэгчтэй болсон байна.  Өнөөдөр бол Emongol цэсэн дотор “E-Business”  платформ нээгдэж байна. Ингэснээр тусгай зөвшөөрлүүд, магадгүй гаднаас ч бай Монголын бизнес, эдийн засагт оролцогч байх боломж нээгдэж байгаа гэж хэлж болно. Урд нь тухайлбал, компани байгуулах гээд татвар, улсын бүртгэл дээр очдог байсан бол одоо гар утасруугаа ороход л хангалттай болчихоод байна. Засгийн газрын гол байр суурь бол технологийн дэвшлээр тулгуурлаж хүнд суртлыг багасгах зорилтыг тавьж байгаа. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд чухал зүйл болно гэж үзэж байна. Шилэн ажиллагаа маань ч үүнтэй холбоотой. Цаашдаа “E-Business”  -ээр тогтохгүй, 2:0, 3:0 гээд хөгжүүлэлт хийгээд явна. Иргэд, олон нийт Энэхүү платформ, цэсний хөгжүүлэлтийн тухай, ашиглах байдалтай холбоотойгоор 11 11 төврүү холбогдож, санал бодлоо хэлж болно..Цахим, Авлигагүй, Шилэн Монгол Улс болоход иргэн таны оруулж болох хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах юм шүү гэж уриалмаар байна. Өнөөдөр би бас тоон гарын үсгээ авлаа. Тоон гарын үсэг бүрдсэнээр иргэн та нотариат дээр очихгүй шаардлагагүй болно, та заавал орон нутгаас Улаанбаатар хотод ирж үйлчилгээ авах шаардлагагүй болно, цаашлаад цахимаар сонгууль өгөх боломж үүсэх юм.Та гарын үсгээрээ хөрөнгө оруулалт, бусад бүх төрлийн бизнесийн баримт бичигт баталгаажуулалт өгч болно. Төрийн үйлчилгээ хялбаршиж, иргэдтэйгээ имэйлээр харьцах боломж үүснэ. Тэгэхээр иргэн таны авлига, хүнд сурталгүй Монголын төлөө оруулж чадах хамгийн хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах юм шүү гэдгийг хэлж, уриалмаар байна. Оны эцэс гэхэд өнөөдрийн байдлаар тоон гарын үсгээ авсан 600 орчим мянган хүний тоо 1.5 сая болж чадвал маш том цахим хувьсгал болох юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05