Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслийн эд анги хулгайд алдагдсан байна” гэх 3 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг “Жи сток” буюу обудыг дугуйн хамт 17-21 насны “Г”, “Б”, “Н” нар нь бүлэглэн хулгайлсан үйлдлийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтын ажиллагаагаар Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 5 удаагийн үйлдлээр “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй хулгайлсан болох нь тогтоогдоод байна.