Cash App-ийг үүсгэн байгуулагч Боб Ли гудамжинд хутгалуулж амиа алджээ
Олон тэрбумын үнэлгээтэй Cash App компанийг үүсгэн байгуулагч, Америкийн технологийн салбарын алдартнуудын нэг Боб Ли энэ долоо хоногийн Мягмар гарагт бусдад хутгалуулж, амиа алджээ.
Сан-Франциско хотын цагдаа нар цээжиндээ хутганы хоёр шархтай 43 настай эрэгтэй гудамжинд ухаангүй хэвтэж байсныг олоод эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураасан байна.
Онлайн төлбөр тооцооны Square компанийн технологи хариуцсан дэд захирал асан Боб Ли 2013 онд ухаалаг гар утасны төлбөр тооцооны Cash App компанийг үүсгэн байгуулж байсан юм.