Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд МИАТ ТӨХК-ийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны Бумбатын булагт шинээр 80 ширхэг мод тарихын зэрэгцээ өнгөрсөн намар тарьсан моддоо усалж арчилсан байна.
ТӨХК-ийн хамт олон 2021 онд тус газарт 100 мод суулгасан бөгөөд манай хамт олны тарьсан модод 100 хувь ургаж байнэ гэв.