Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас хүссэн чиглэлийн нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл нэмэлт төлбөргүй хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой болсон байна.
45 хоногт 4 хуваан төлөх
60 хоногт 3 хуваан төлөх
4 сарын хугацаанд 5 хуваан төлөх
Амжилттай төлж дууссан худалдан авалтын үнийн дүнгийн 1%-д SPC буцаан олголт авах боломжтой.
Нислэгийн тийзээ Storepay ашиглан худалдан авахад Storepay үйлчилгээний эрхээ нээлгэсэн байх, мөн тухайн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-тай тэнцэх дүнд SPC байршуулах бөгөөд төлөлтөө төлж дуусгаад байршуулсан SPC-гээ чөлөөтэй ашиглах боломжтой юм байна.