Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэв


Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нохой, муурыг устгах талаар одоогоор ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. Түр зуурын дүрмээр зохицуулдаг. Нохой, муурыг бүртгэлжүүлээд, үржлийг нь хаах юм бол орон нутгийн татварын орлогыг бүрдүүлэх нэг эх үүсвэр бий болно. Зарим хөгжингүй улсад зөвхөн нохой, муур салхилуулах тодорхой хаягтай цэцэрлэгт хүрээлэн байдаг гэв. Тэрээр Э.Бат-Үүл Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байхдаа нийслэлийн 500 сая төгрөгийн хөрөнгөөр шатаах зуух барьсан. Устгах ёстой нохой, муурын 10 хувийг л устгах боломжтой. Гэтэл одоо бүгдийг нь устгана гээд дахиад 10 зуух барих ёстой юу?. Түлш шатахууны зардал нь дийлддэггүй" гэдгийг онцлон хэллээ. Харин Азтай савар ТББ-ын тэргүүн Ц.Зориглон "Хамгийн эхэнд хийх чухал зүйл нь бүртгэл. Нохой, муур тэжээгч асран хамгаалагч нарыг нарийн бүртгэлд оруулах ёстой. Гэрийн тэжээвэр амьтан нь тухайн гэр бүлийн зөвхөн нэг гишүүн дээр байх ёстой. Бүртгэлийг хангалттай сайн хийснээр үржлийг хянах боломж бүрдэнэ. Амьтад гадаа хаягдахгүй болно. Орон нутагт бүртгэлгүй үржүүлэг явагдаж байгаа учраас халдварт өвчин их гарч байна. Цалингаас гадуурх орлого маягаар харж хяналтгүй үржүүлэг их явуулж байгаа" гэсэн юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 3 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… Өчигдөр
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… Өчигдөр
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06