Өнгөрөгч 3-нд цэцэрлэгт тоглож байсан 9 настай эмэгтэй хүүхдийг согтууруулах ундаа хэрэглэсэн 40 орчим насны иргэн А "хүүхэлдэй авч өгье" гэж хэлэн өөрийн гэрлүүгээ дагуулж явахыг гэмт хэрэг байж болзошгүй хэмээн сэжиглэсэн иргэн Б даган мөшгөн цагдаад мэдэгдэн гарч болох аюулаас хамгаалж чаджээ.
Иргэн Б гэмт хэрэгтнээс хүүхэдтэй ямар хамааралтай вэ гэхэд хэрэгтэн нагац ах нь гэж хариулжээ. Үүнд иргэн Б тэгвэл хүүхдийн эмээгийн нэрийг хэн гэдэг бэ гэсэн асуултанд хэрэгтэн хариулж чадаагүйд шууд цагдаад өгсөн байна.
БНСУ-д амьдарч байгаа эцэг эхчүүдээ, хараа хяналтгүй солонгос аюулгүй орон гэж бодон хүүхдээ тоглоомын талбай, цэцэрлэгт бүү ганцааранг нь тоглуулаарай.