Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ЗГ хуралдаж байна
Засгийн газрын 2023.04.05-ны өдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл,
- Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ,
- Төрийн албан хаагчийн тоог үндэсний нийт ажиллах хүчний тоотой уялдуулан тооцох асуудлын талаар,
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.