Монгол Улс зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд оролцсон бол 15-20 жилийн хорих ял онооно
Олон нийтийн сүлжээнд ОХУ-ын армид сайн дурын цэргийн албанд монголчуудаас явах хүсэлтэй хүнийг бүртгэж байна гэх зар гараад буй. Тэгвэл Монгол Улсын Эрүүгийн хуульд зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд оролцсон бол 15-20 жилийн хорих ял оноох заалттай юм байна.
Тодруулбал, уг хуульд зааснаар гурван зүйл ангиар шийтгэх нь.
303 дугаар зүйл. Хөлсний цэрэг ашиглах
303.1.Зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд гадаад улсын хөлсний цэрэг ашигласан буюу түүнийг сургаж бэлтгэсэн, санхүүжүүлсэн, бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
303.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
303.3.Хөлсний цэрэг зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд оролцсон бол арван таваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.