Д.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагаас үргэлжилнэ.
Консул асан Д.Мөнх-Эрдэнийн Өчигдөр эхэлсэн шүүх хурал орой хүртэл хуралдаж завсарласан, тэгвэл өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийн холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагаас үргэлжилнэ.
Нийслэлийн прокурорын газраас түүнийг хахууль авах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдээлэл тараах, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа билээ.