Венесуэлийн хууль сахиулагчид 44 албан тушаалтныг баривчиллаа
Венесуэл улс сүүлийн хоёр долоо хоног орчим хугацаанд явуулсан авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд төрийн өмчит компаниудын 44 албан тушаалтныг баривчилснаа Венесуэлийн хууль сахиулагчид саяхан мэдээлжээ.
Энэхүү ажиллагаатай холбоотойгоор тус улсын газрын тосны сайд Тарек Эль Айссами өнгөрсөн сарын 20-нд албан тушаалаасаа огцорсон юм.Баривчлагдсан хүмүүсээс хамгийн өндөр албан тушаалтан нь төрийн өмчит уул уурхайн компани Корпорасион Венезолана де Гуайанагийн ерөнхийлөгч Педро Мальдонадо байжээ.
Төсвийн хөрөнгө идэж шамшигдуулсан, мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан, эх орноосоо урвасан зэрэг хэргүүдэд баривчлагдсан хүмүүсийг буруутгаж буй тухай Венесуэлийн прокурорын газар мэдээлсэн байна.
Улсын төсвөөс хулгайлсан мөнгөний хэмжээг хамгийн багадаа $3 тэрбум гэж Венесуэлийн хэвлэлүүд мэдээлж байна.