Хятад улсын нүүрсний хэрэгцээ 2050 он хүртэл үргэлжлэх тооцоо гарчээ


Австралийн засгийн газар өчигдөр эрчим хүч, эрдэс баялгийн зах зээлийн ирээдүйн төлөвийг танилцуулжээ. Үүнд ,Хятад улсын нүүрсний хэрэгцээ 2050 он хүртэл үргэлжлэх ч гадаадаас импортлох хэрэгцээ нь үүнээс өмнө буюу 2030-аад оны үед дуусах төлөвтэйг дурджээ. Австрали нь гангийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг коксжих нүүрсийг Хятад улсад нийлүүлдэг гол орнуудын нэг юм. Энэ оны нэгдүгээр сараас хойш Австрали улсаас нийт 3.1 сая тонн нүүрс Хятадад нийлүүлжээ. Үүний ихэнх хэсэг нь коксжих нүүрс байсан байна. Үүнээс гадна 2.8 сая тонн нүүрс Хятадын боомтууд дээр хүлээгдэж байгаа ажээ. Гэхдээ энэ нь 2019 онд сар бүр дунджаар 7-8 сая тонн нүүрс нийлүүлдэг байсантай харьцуулахад бага хэмжээ юм. Хэдийгээр хориг цуцлагдсан ч цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрэхгүй гэж Австралийн мэргэжилтнүүд дүгнэжээ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь дэлхий даяар геополитикийн сөргөлдөөн эрчимжсэнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид Өрнөдийн орнуудаас аливаа түүхий эдийн хараат болохоос болгоомжлох хандлага юм байна. Үүнээс гадна Монгол зэрэг улсын экспортолдог нүүрсний үнэ өртөг Австралийнхтай харьцуулахад хямд байгааг бас дурджээ. Ерөнхийдөө Австралийн эрчим хүч, эрдэс баялгийн Хятад руу чиглэсэн нийт экспортын хэмжээ 2021-2022 онд $94 тэрбумд хүрсэн нь дэлхийн бусад улс орнуудаас хол тасархай үзүүлэлт юм. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз худалдааны гол түнш Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа дахин баталсан байна. Тэрбээр Бээжинд айлчлах урилгыг хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдээд “Яриа хэлэлцээ үргэлж сайн үр дүн дагуулдаг. Хятад улс бол манай худалдааны томоохон түнш юм” гэж хэлжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05