Х.ГАНХУЯГ: Жуулчид худалдан авалт хийсэн газраасаа НӨАТ-ын буцаан олголтыг авах боломжийг хуулиар бүрдүүлнэ

Admin
8 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг томилох тухай, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонссон юм.УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг  “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулиар тус салбарыг либералчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхээр эрх зүйн шинэчлэлийг хийж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, төр, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой болгоно. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад дараах онцлох өөрчлөлтүүдийг тусгаж байна.Үүнд, Нэгдүгээрт, Ерөнхий төлөвлөгөөг гаргадаг болно. Хэдэн сая жуулчныг татахтай уялдуулаад орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг хөгжүүлэх, магистрал шугамуудыг бий болгох, замын амрах цэгүүдийг бий болгох, аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөндөө тусгаад Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороогоор батлуулдаг байхаар өөрчлөлт орж байна. Ерөнхий төлөвлөгөөг батлахдаа гурван төрлийн санхүүжилт байх боломжтой гэж үзэж байна. Үүнд, нэгдүгээрт, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх буюу төр хувийн түншлэл.Хоёрдугаарт, улсын төсөв болон гадаадын хөрөнгө оруулалт. Гуравдугаарт, Аялал жуулчлалын сангаар санхүүжих боломжтой гэж үзсэн. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж Аялал жуулчлалын сангийн асуудал орж ирж байна. Санхүүжилт нь навигацийн орлогын 20 хувиар төсөлд туссан. Дээрх санхүүжилтээр татаас өгөх замаар гадаадын жуулчин авч ирэх авиа компаниудыг гадаадын аялал жуулчлалын компаниудтай гэрээ хэлцэл хийх боломжийг бий болгоно. Мөн гадаадад Монгол Улсыг сурталчлах ажлыг Аялал жуулчлалын сангаас хийнэ. Дөрөвдүгээрт, жилийн дөрвөн улиралд Аялал жуулчлалыг татах зорилгоор эвентүүдийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Аялал жуулчлалын аль бүсэд эвентүүд зохион байгуулах уу гэдгийг тухайн жилдээ батлуулаад явна. Мөн татвартай холбоотой гурван өөрчлөлт хийхээр ярьж байна. Тодруулбал, нэгдүгээрт гадаадын жуулчид худалдан авалт хийсэн газраасаа НӨАТ-ын буцаан олголтыг авах боломжийг хуулиар бүрдүүлнэ. Хоёрдугаарт, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг хуульд тусгаж оруулж ирж байна. Гуравдугаарт, дотоодын нислэгт зарцуулагдаж буй түлш, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг зохицуулснаар дотоодын нислэгийн зардал буурах боломжтой гэж харж байна. Мөн жуулчдын аюулгүй байдлыг хуулиар хамгаалах асуудал Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд түлхүү тусгагдаж байна” гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05