Д.ТОГТОХСҮРЭН: Бизнес эрхлэгчдийг дарамтлах, бизнесийг нь булаах явдал газар авч байгаад бухимдаж байна

Admin
9 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг томилох тухай, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ-ын гишүүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн дэд даргын асуудлыг хэлэлцсэн. УИХ дахь МАН-ын бүлэг гурван дэд даргатай байхаар дүрэмд тусгасан. Одоогоор хоёр дэд даргатай байгаа. Иймд бүлгийн хурлаар хэлэлцээд Нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонголоо. Хоёрдугаарт, Засгийн газраас 2023-2024 оны “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Иймд УИХ-ын хаврын чуулганы эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн бүлгийн хуралд ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан тодорхой саналуудыг гаргаж, танилцуулсныг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн. Мөн бүлгийн хурлаар сүүлийн үед бизнес эрхлэгчдийг дарамтлах, бизнесийг нь булаах, үл хөдлөх хөрөнгөд нь халдах явдал газар авч байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарч байна. Энэ асуудалд бүлгийн гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандсан. Иймээс бизнесийн үйл ажиллагаанд халдаж буй дээрх асуудлыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх талаар Засгийн газарт тодорхой чиглэл өглөө. Эргээд ямар арга хэмжээ авч ажилласан, үр дүнгийн талаар УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулах үүрэг чиглэлийг өгсөн” гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05