Н.Алтанхуяг: Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх нь зүйтэй
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн ирэхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж эхэлсэн. Энэ талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
- Би уг асуудлыг нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна. Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой олон хүний нэр зарласан ч өнөөдөр УИХ-ын чуулганд гурван хүний нэр оруулаад ирлээ. Загас толгойноосоо өтнө гэдэг шиг хааж нуухаар л буруу болдог. Прокурор нь тухайн хүнийг ямар хэрэг хийсэн гэж үзэж нэрийг нь оруулж байгаа гэдгийг олон нийтэд нээлттэй ил тод ярих хэрэгтэй.