УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг ХААЛТТАЙ ГОРИМООР хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн ирэхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нууцын зэрэглэлтэй саналыг УИХ-д илгээсэн. Уг асуудлыг өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хаалттай хэлэлцсэн бөгөөд өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэв.