СХД-ийн Гэрлэх ёслолын ордон үүдээ нээж, анхны хосуудаа угтан авлаа


Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр Гэрлэх ёслолын өргөөний нээлт боллоо.  Тус арга хэмжээний хүрээнд 8 хүүхэдтэй 48 жилийн турш хамтын амьдралыг бий болгосон 2 хосын Алтан хуримыг  зохион байгуулж хүндэтгэл үзүүллээ.May be an image of 4 people, people standing and indoorМөн дүүргийн 31 дүгээр хорооны залуу хосын хуримын ёслол болж, нийт 100 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.May be an image of 10 people, people standing, indoor and textТашрамд хэлэхэд, Энэхүү гэрлэх ёслолын өргөөг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан байгуулсан юм. Ашиглалтад оруулснаар дүүргийн иргэдэд гэр бүлийн хөгжлийн чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мэргэжлийн гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй олгох, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.СХД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.ХУЯГБААТАР:Хаврын дунд сарын шинийн найман, Балжиннямтай бэлгэтэй сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн “Гэрлэх ёслолын ордон” албан ёсоор үүдээ нээлээ. Сонгинохайрхан дүүрэг 340 мянга гаруй иргэнтэй. Хуримын ордонд очиж гэрлэлтээ батлуулах, нэг насныхаа дурсамжийг үлдээхэд иргэд их цаг хугацаа зарцуулж, оочир нь олдохгүй байх асуудлууд гардаг. Тэгэхээр бид энэ үйлчилгээг дүүрэгтээ ойртуулсандаа баяртай байна. Энэхүү Төр захиргааны нэгдсэн байр ашиглалтад ороод 1 жил гаруй хугацааг өнгөрч байна. Энд Сонгинохайрхан дүүргийн бүх төрийн байгууллага үйлчилгээгээ нэгтгэж, ард иргэддээ үйлчилж байна. Үүний нэг бол  “Хуримын ёслолын ордон”. Мэдээж Монгол ахуй болон үндэсний өв уламжлалаа хадгалж засал чимэглэлийг хийсэн.No photo description available.НИЙСЛЭЛИЙН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ЁСЛОЛ УДИРДАГЧ Б.АМГАЛАН: Өнөөдрийн энэ бэлгэтэй сайхан өдөр Сонгинохайрхан дүүрэгт маань “Гэрлэх ёслолын өргөө” хэмээх нэгэн сайхан өргөө нээгдэж байна. Энэ өргөөний нээлтэд Нийслэлийн Гэрлэх ёслолын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, анхлан гэр бүл болж байгаа хосуудын хуримын ёслолыг удирдан зохион байгуулахаар хүрэлцэн ирлээ. Үнэхээр бэлгэшээлтэй байна. Цаашлаад, дүүргүүд Иргэний танхим, Гэрлэх ёслолын ордонтой болж байгаад маш их баяртай байна.May be an image of ring and textMay be an image of 6 people, people standing, flower and indoorMay be an image of 5 people, people standing and indoorMay be an image of 4 people, people standing and indoorMay be an image of 4 people, people standing and indoorMay be an image of 5 people, people standing and indoor

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 14 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05