Д.Амарбаясгалан: Асгатын мөнгөний ордыг Эрдэнэс Монгол компани дангаараа эхлүүлэх боломж бүрдсэн.


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, Эрдэнэс Монгол компанийн дүрмийг сайжруулан батлах ажлын Засгийн газрын тогтоол гарлаа. 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол компанийг нэг талын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, өөрийн охин 21 компанийн стратеги төлөвлөгөөг нэгдсэн байдлаар гаргадаг болгох шийдвэр гарсан. Уг шийдвэрээс өмнө Эрдэнэс Монгол компани Гашуунсухайт төмөр замын 30 орчим тэрбум төгрөгийн хураамжаар цалин тавьж, урсгал зардлаа шийддэг байв. Харин дээрх өөрчлөлтийн үр дүнгээр 2023 оноос эхлээд 200-гаас дээш тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, улс оронд хэрэгцээтэй стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг дангаараа хэрэгжүүлэх боломжтой болсон. Монгол Улсын хэмжээнд социализмын үед хийсэн хайгуул судалгааны үр дүнд бий болсон стратегийн ордууд хэд хэд бий. Эдгээр стратегийн ордуудын лиценз Эрдэнэс Монгол компанид байдаг. Тэгвэл Эрдэнэс Монгол компани тэдгээр ордуудын хайгуулыг нэмж хийх, нөөцийг нэмэгдүүлэх, үнийг өсгөх боломжтой болсноороо онцлогтой. Тухайлбал, энэ онд Асгатын мөнгөний ордыг Эрдэнэс Монгол компани дангаараа эхлүүлэх боломж бүрдсэн. Хайгуул, нөөцөө нэмэгдүүлснээр гаднын хөрөнгө оруулагчдыг татаж оролцуулах нөхцөл бий болсон. Эрдэнэс Монгол компанид олон улсад нийцсэн уул уурхайн менежментийн компанийн жишгийг авч хэрэгжүүлж буйгаараа онцлогтой. Томоохон уул уурхайн компаниудын шийдвэрийг улс төрийн буюу Засгийн газрын түвшинд гаргадаг байсан бол одоо бизнесийн мэргэжлийн түвшинд гаргадаг болгох шийдэл рүү явж байна гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 14 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05