Б.Чойжилсүрэн: 2023-2024 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл ажил бүрэн дуусна


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:Тэрбээр, "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар авах арга хэмжээний талаар тогтоол баталлаа. Тогтоолоор дөрвөн зүйлийг шийдсэн. Эхнийх нь техник хяналтын зардлын 5 сая ам.доллар юм. Зардлыг 2024-2027 оны улсын төсөвт суулгахаар Засгийг газрын тогтоол гарсан. Хоёрдугаарт, Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр 4 орчим тэрбум төгрөг байгаа. Энэ эх үүсвэрийг 2024 оны улсын нэгдсэн төсвийг батлах үед суулгана. Гуравдугаарт, иргэдэд нэг удаа олгох нөхөн төлбөр бий. Нийт 1241 иргэн байгаа. Энэ хүмүүст 13.3 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох үлдэгдэл бий. Үүнийг 2024 онд багтаан дуусгана. Дөрөвдүгээрт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд автахаар соёлын үүд байгаа. Үүнийг авран хамгаалах ажиллагаанд 6 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энийг 2024 оны төсөвт суулгах шийдвэр гарсан. Ингээд 2023-2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл ажил буюу иргэдийг нүүлгэн шилжүүлэх, соёлын өвийг авран хамгаалах ажил бүрэн дуусна. 2023 оны төсөвт суусан зардлуудаар манай яам болон Соёлын яам ажиллаж байгаа. Нөгөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд Хятадын ЭКЗИМ банк худалдааны яамнаас Төрийн зөвлөлтэй  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар мэдээлэл хүргэнэ. Учир нь, 250 сая ам.доллароос дээш дүнтэй хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөр батлуулдаг нь Хятад Улсын зохицуулалт бий. Үүгээр дэмжигдсэний дараа зээлийн тусгайлсан хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хийх төлөвлөгөөтэй байна. Энэ асуудлаар Хятадын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ийм үр дүнд хүрсэн" гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 13 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05