Орос боксчид Азид орохыг Япон эсэргүүцнэ
Энэтхэгт болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-д Японы боксын шигшээ баг нэг хүрэл медаль гэсэн даруухан амжилттай оролцсон. Тэмцээний дараа Японы шигшээ багийн дасгалжуулагч Хияма Шигэрү ОХУ, Беларус боксчид 2024 оны олимпын эрхээ Ази тивээс авах гэж байгаа явдлыг эрс эсэргүүцнэ гэдгээ зарлалаа.
Шигэрү “Бид Азийн бусад орнуудын төлөөлөгч нартай уулзаж, ярилцана. Орос, Беларусь бол Европ тивийн орнууд. Яагаад тэд Азийн тэмцээн уралдаанд оролцох ёстойг би ойлгохгүй байна. Ази тивд бокс маш хүчтэй хөгжсөн. Манай тивд Оростой Оросгүй, Узбекистан, Энэтхэг, турк гэсэн боксын хүчирхэг гүрнүүд бий. Оросууд манай тивийн тэмцээнд оролцох нь Азийн боксчдын олимпын эрх авахад сөргөөр нөлөөлнө. Бид эрс эсэргүүцэж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.