С.Эрдэнийн ээлжит “дайралт”
Улсын Ерөнхий прокуророос Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн бариад буй.
Тэгвэл энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "АН-ын эрхийг хууль шүүхийн байгууллагын хүчирхийллээр булаан авч АН-ыг улстөрийн наймаанд худалдсан ЖАН-Гантөмөр одоо бүр давраад нүүрсний хулгайч Ажнай Бат-Эрдэнэд АН-аа үнэт зүйл үзэл санаатай нь мөнгөөр зарчихаж байгаа юм биз дээ. АН-ыг мөнгөөр хэмжиж болдоггүй юм Гантөмөр өө" гэжээ.