Хүний амь хохироож, таксины жолоочид халдсан этгээдийг саатуулав
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид шуурхай таслан зогсоожээ.
2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын үед иргэн Г нь дүү Б-ийн хамт такси үйлчилгээнд явж байжээ.
Энэ үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр суусан 45 настай эрэгтэй Б нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочтой хамт явсан 25 настай эрэгтэй Б-ийн биед хутгаар зүсэж амь насыг нь хохироосон.
Улмаар жолооч Г-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ