З.Энхболдод хилийн хориг тогтоох прокурорын саналыг шүүх хүлээн авсангүй


Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын дарга асан З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Улмаар“Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай” санал /2023.03.24/ шүүхэд хүргүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гаргажээ.  Уг тогтоолтой З.Энхболд тав хоногийн дараа буюу энэ сарын 27-ны өдөр танилцсан болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...сая /2023.03.27/ өмгөөлөгчийн хамт прокурорын тогтоолтой танилцаад, мэдүүлэг өгөөд ирлээ...” гэх тайлбараар нотлогдсон. Түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын танилцах хэсэгт /З.Энхболд, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гээд гарын үсэг зурсан/ баримт зэргээр тогтоогдов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ...” гэж, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ /Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох/ авна...” гэж тус тус заасан.

Прокурор З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн санал дахин гаргах эрх нь нээлттэй болно.

 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 9 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05