Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Нетаньяху шүүхийн шинэчлэлээ хойшлууллаа
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху маргаан дагуулсан шүүхийн шинэтгэлийн хуулийн төслийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг парламентын дараагийн чуулган хүртэл хойшлуулахаар шийджээ.
Тус улсад Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарлах тухай Засгийн газрын төлөвлөгөөний улмаас эсэргүүцлийн жагсаал гурав дахь сардаа үргэлжилж, бүх нийтийн ажил хаялт зарлаад байгаа юм. Хэрвээ шүүх парламентын шийдвэрийг хууль бус гэж үзвэл хориг тавих боломжтой юм байна.
Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Үндэстнийг хагалан бутаргахаас урьдчилан сэргийлэхийн тулд би өргөн хүрээтэй зөвшилцөлд хүрэхийн тулд хоёр, гурав дахь хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдлээ" хэмээн иргэддээ хандан хэлсэн байна.