Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд холимог тогтолцоогоор явуулахаар тусгажээ


Хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгасныг УИХ дахь МАН-ын бүлэг мэдээллээ. Мөн УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсний дагуу 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс өмнө батлах шаардлагатай болсон байна. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд лхагва гарагт Засгийн газрын саналыг авч ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр байна. Монгол Улсын хувьд 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж байсан бол 2022 оны байдлаар холимог тогтолцоог дэлхийн 32 улсад хэрэглэж байна. Олон улсын туршлагаас үзэхэд, хэрэв холимог тогтолцоогоор улс төрийн гол хүчнүүдийн оролцоог хангахад чиглэж байвал хуваарилах суудлын тооны харьцаа 2:1-ээс хэтэрдэггүйг "IDEA" олон улсын байгууллагаас гаргасан тайлангаас харж болох юм. Мөн сонгуулийн тухай хуулиас гадна улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатайг намын бүлгүүдээс тодотгож байна. Монгол Улсын улс төрийн системд бодлогын нам төлөвшиж чадахгүй байгаа асуудал хөндөгддөг. Үүнд "Намууд нийгмийн асуудлыг тодорхойлж, шийдэл дэвшүүлсэн үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөр боловсруулах, түүгээрээ өрсөлдөж чадахгүй байгаатай холбоотой" гэж Нээлттэй нийгэм форум үзэж байсан юм. Харин УИХ дахь Ардчилсан нам бүлгийн мэдэгдэлдээ өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ 40 орчим хувьтай гарсанд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 9 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05