Япон Улсын Засгийн газраас гадаад иргэдэд олгодог одонг Ц.Пүрэвсүрэнд гардууллаа


Японы Элчин сайдын өргөөнд Монгол Улсын Эрдмийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал асан бөгөөд, Хүмүүнлэгийн их сургуулийн магистр, докторын сургалтын албаны захирал асан профессор Ц.Пүрэвсүрэнд 2022 оны намрын Япон Улсын Засгийн газраас Гадаад иргэдэд олгодог одон гардуулах ёслолын арга хэмжээ болов. Ц.Пүрэвсүрэн профессорт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгов.Элчин сайд Х.Кобаяши Ц.Пүрэвсүрэн багшийн одон хүртэх болсон тухайд өнөөг хүртэлх олон жил Хүмүүнлэгийн их сургууль, Эрдмийн их сургууль, Монголын Үндэсний их сургуульд япон хэлний багшаар ажиллахдаа олон шавь нарыг төрүүлсний зэрэгцээ олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэний хамт, судалгааны илтгэл тавьж ирсэн. Мөн Монголын Япон хэлний багш нарын холбооны дэд тэргүүн, Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн удирдах зөвлөлийн даргаар ажиллан, Монгол дахь япон хэлний боловсролыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зэргийг дурдлаа. Мөн тэрээр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 ой болоод Япон, Монголын Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил тохиосон 2022 онд япон хэлний боловсролоор дамжин хүүхэд, залуучуудын харилцан ойлголцол, солилцоог дэмжихэд хувь нэмрээ оруулж ирсэн Ц.Пүрэвсүрэн багшид одон гардуулах болсон нь нүдээ олсон шийдвэр гэдгийг онцлон дурдаж, түүнд одонг үнэмлэхийн хамт гардууллаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 7 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05