Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
- Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Густаво Сабино Вака Нарваха,
- Финлянд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лина-Кайса Миккола,
- Оманы Султант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аль-Бусайди,
- Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хассане Рабехи,
- Украин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитро Пономаренко нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.