Н.Учрал: Хаана нууц байна тэнд авлига байгаа учраас ШИЛЭН болгоно
ЦХХХ-ны сайд Н. Учрал шилэн ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ш ажиллагааны үндэс суурь нь өөрөө ШИЛЭН ажиллагаа. Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Тэр боломжийг уг үндсээр нь тасдах буюу өнөөдрийн энэ Хөгжлийн банк, Нүүрсний хулгайтай холбоотой асуудал үүсээд байгаа шиг хожуу хойно нь ярилцдаг биш тухайн үед нь иргэд өөрөө хянадаг боломжийг нь нээх нь энэхүү ШИЛЭН ажиллагааны хамгийн гол зорилт юм. Бид Shilengov.mn гэсэн мэдээллийн нэгдсэн платформ дээр холбогдох мэдээллүүдийг нэгтгэж, иргэддээ мэдээлэлд дүн шинжилгээ хийж илүү цэгцтэй, ойлгомжтой хэлбрээр хүргэхээр болсон.
Хаана нууц байна тэнд авлига байгаа учраас үүнийг шилэн болгох ажлын хүрээнд нийтдээ Shilengov.mn гэсэн нэгдсэн платформоор 3 426, 2 590 хуулийн этгээд, үүнээс нийтдээ 3 426 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг нээлттэй болгож байгаа. Ингээд шилэн төрийн хэрэгцээг бий болгохын тулд нэг талаасаа иргэд, иргэд төрөө тогтмол хянах бололцоотой болно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү эх сурвалжтайгаар үнэнийг мэдээллэх бололцоог бид нар хуулиар нээж байгаа. Тэгэхээр Нийтийн мэдээллийн ил тод байдал гэж хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн наймдугаар зүйл бүхэлдээ мэдээллийг ил тод болгоход оршино. Мэдээллийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байгаа олон улсын төрийн бус байгууллагуудад бид нар илүү эх сурвалжтай мэдээллээр хангаж ажиллах тал дээр анхаарна. Хөндлөнгийн хяналтуудыг тавина. Бизнесүүдэд чөлөөтэй өрсөлдөх бололцоог нээх ёстой. Ямар нэгэн ашиг сонирхол нөлөөлөлд автаагүйгээр, тусгай зөвшөөрлөө аваад, үйл ажиллагаа явуулж байгаа нь нээлттэй байвал бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжинэ. Ингээд төр нь иргэндээ нээлттэй буюу шилэн төрийн хэрэгцээ байгаа юм.
Эдгээр зорилтуудын хүрээнд shilengov.mn-ийг хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ил тод байдлын шилэн индексийг сар тутам зарлана. Ингээд иргэний хяналт, шилэн соёл бий болно. Үүний хүрээнд нээлттэй төр, нийгмийг бүтээн байгуулна гэж үзэж байгаа” хэмээв.Үргэлжлүүлэн, “Төрөөс 360 зөвшөөрөл олгогдож байгаа. Энэ хүрээнд 3450 тусгай зөвшөөрөл эзэмшигч 9 байгууллагын мэдээлэл Shilengov.mn-д ил болсон. Мэдээлэл хариуцагч нар өөрсдөө мэдээлэл байршуулах үүргээ эзэмших ёстой. Харин бид Нийтийн мэдээллийн хуулийн 68 мэдээллийг ил тод болгох, орон тооны бус зөвлөлийг ХЗДХЯ-тай хамтарч байгуулаад, Засгийн газрын тогтоолоор ямар мэдээллийг ил болгох, хөндлөнгийн үнэлгээ хийх, шалгуур тавих зэрэг баталсан журмын дагуу ажиллана. Цахим хөгжлийн яам мэдээллүүдэд үнэлгээ хийнэ.Бид арванхоёрдугаар сарын 15-ны өдөр төрийн бүх байгууллага, яамд, агентлаг, орон нутгийн төрийн байгууллагууд руу “хуулийн хүрээнд мэдээллээ ил тод болгооч ээ” гээд албан хүсэлт шаардлагыг хүргүүлсэн. Ингээд үнэлгээг 7 хоног болгон бид хийгээд явж байгаа. Гэвч өнөөдөр цахимжилт явж байна, иргэнд мэдээллийг ил тод болгож байна хэмээн ярьж байгаа мөртлөө яг бодит байдал дээр 8 жилийн өмнөх хуучирсан баримт тавьчихсан сайттай төрийн байгууллагууд хүртэл байна. Энэ хуулийн хэрэгжилт аймгуудад 43 хувьтай, өөрөөр хэлбэл хагас дутуу нээлттэй байна. Бидний албан бичигт 21 аймгаас 12 аймаг огт хариу ирүүлээгүй. Тэгэхээр бид мэдээллийг ил тод байлгах, шилэн болгоход саад учирж байна. ” гэв.