З.Төмөртөмөө: Өсвөрийн залуучуудад эх оронч сэтгэлгээг суулгахад оюутнуудын оролцоог нэмэгдүүлнэ


Нийслэлийн удирдлагуудын оюутнуудтай хийх уулзалт Үндэсний Батлах хамгаалахын их сургуульд болж өндөрлөлөө. Уулзалтад Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн ахлагч Х.Эрдэнэдаваа, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн захирал, Бригадынн генерал П.Жаргалан нар оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө “Нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд оюутнуудтай төрөлжсөн уулзалтуудыг хийгээд явж байгаа. Салбар бүр өөр өөрийн онцлог давуу талтай гэдэг утгаар нь  салбар  тус бүрээр нь оюутнуудтай уулзаж байна. Өнөөдөр л гэхэд батлан хамгаалах салбарын оюутан, сонсогч нартай уулзлаа.  Энэ салбараас би үнэт зүйл, бахархал, хүндлэлийг олж хардаг. Батлан хамгаалах салбарынхан бол эх оронч үзлийг төлөвшүүлэх, үлгэрлэн дуурайлал авах хамгийн түүчээ хүмүүс. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нь энэ салбараас төрсөн байна. Улс орныг удирдан залж явсан олон сайхан хурандаа, генералууд энэ сургуулийг төгссөн.Тийм учраас энэ салбарын оюутан залуус та бүхэн хариуцлага, дэг журамтай, үлгэр дуурайлал болохуйц байгаарай. Та бүхэн дундаас дараагийн олон renger- үүд төрөн гараасай гэж хүсч байна.  Оюутан насаараа та бүхэн бахархаж, харин та бүхний хийсэн ажил, түүхээр л дараагийн үе чинь бахархах юм. Та бүхэн бол эх орны манаач, хамгаалагч, ирээдүй.Тиймээс энэ салбарын оюутан та бүгдээс сахилга хариуцлага, амьдралын зөв дадлыг бусад нь үлгэрлэн харах цаг үе юм шүү. Хүн өөрийнхөө давуу байдлыг ашиглаж, буруу зүйл хийж болохгүй. Үүнийг өнөөгийн нийгэм улам тодоор харуулж байна. Нөгөөтэйгүүр, шударга ёс тогтож байна. Үүнийг оюутан та бүхэн үргэлжлүүлэх учиртай. Өнөөдрийн төр засаг харьцангуй залуу удирдагчтай учир та бүхний санал санаачилга бодлого шийдвэр болж гарах боломжтой. Аль ч салбарын оюутнууд Улаанбаатар хотын захиргаатай хамтарч ажиллахад хэзээд бэлэн байгаа гэдгийг тодотгон хэлмээр байна ” гэсэн юм. Өнөөдрийн уузалтаар, Нийслэлийн зүгээс 9 дүүрэг, 204 хороонд аюулгүй байдлыг хангах чиглэлээр Батлан Хамгаалахын Их сургуулийн энгийн оюутнуудыг дадлага хийх боломжоор хангаж, хамтран ажиллахаар болов. Мөн цэрэг эх оронч үзлийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эх оронч үзлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр сургалт хичээл заах ажлыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулахаар болсон юм.     

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 9 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05