Эзэнгүй нохой, муурын тооллого хийнэ


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хийсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн  ажлууд танилцууллаа.Хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийж, энэ ажлыг тогтворжуулахаар ажиллаж байна. Мөн гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ. Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна. Гуравдугаар сарын 21-нд цас орсонтой холбоотойгоор нийт 209 тонн давс, 55 тонн бодис цацжээ. Нийслэл 1929 тонн давс, 813 тонн бодисын нөөцтэй байна. Түүнчлэн энэ сарын 25-30-нд ЗӨСҮТ нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийнэ. Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж арга хэмжээ авах юм. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийж, 300-350 мянган эзэнгүй нохой, муур байсан судалгаа гарч байжээ. Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж байна. Нөөцийн махны түгээлтийг саадгүй, шуурхай явуулах зорилгоор бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжийн түгээлтийн 43 тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрөл олгосон. Цаашид нөөцийн махны хүртээмжийг сайжруулах зорилгоор сүлжээ дэлгүүрүүдийг нэмэхээр төлөвлөж байна. Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгаж, 3949 мэдэгдлийг хүргүүлээд буй. Нийслэлд төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн  гадна зар сурталчилгааны 496 байгууламж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 8 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05