Б.Уянга: БНСУ болон Монгол улс хамтарч судалгааны төв бий болгоно


Геологийн салбарын улсын зөвлөгөөнийг өнөөдөр /2023.03.24/ Төрийн ордонд зохион байгуулж байна. “Геологийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдвээр  илтгэл тавьсан УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт цахимаар явагдаж байна. Хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл нийт 2500, Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 1700, Хайгуулын тусгай зөвшөөрөл нь 900 арай хүрэхгүй байгаа. Нийт газар орон нутгийнхаа хэмжээгээр аваад үзэх юм бол хайгуулын үйл ажиллагаа явуулж болохгүй газар нутгийн хэмжээ 76 хувь. Үүнээс 20 хувьд нь хайгуулын үйл ажиллагаа явуулж болох боловч зөвшөөрлийг олгоогүй байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох нь удааширалтай байсан. Үүнийг хурдасгах зорилгоор цахим хэлбэр лүү шилжин орсон. Хэрвээ ашигт малтмалын хуулинд заасан шаардлагыг хангаж байгаа бол олон улсаас цахим хэлбэрийг ашиглаад өгөх боломжтой. Бид нар Тендер.мн төрийн худалдааны газартай хамтарч ажиллаад нэмэлт цэс үүсгээд амжилттайгаар 2022 оны 11 сараас хойш цахим тендерийг зарлаж явуулж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл хооронд их шилждэг. Хайгуулын үедээ их шилжинэ. А тусгай зөвшөөрөл болсон байх хойноо шилждэг. Энэ процесст нэг асуудал байгаад байдаг нь татварын асуудал юм. Татварын асуудал нь Сангийн яамнаас зохицуулагдаад явчихдаг. Сүүлийн байдлаар хөрөнгө оруулалтыг нэмэх үүднээс татварын орчинд өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг гаргалгаа нь дээр 2 яамны сайд нар хоорондоо хамтарч ажиллаж байна. 2023 оны 6 сараас эхлээд БНСУ болон Монгол улс хамтарч судалгааны төв бий болгоно. Монгол Улсын зүгээс бүх  бэлтгэл хангагдчихсан. Энэ судалгааны төвд судлагдах зүйлсд ганцхан газрын орын элемент бол орохгүй батарейн түүхийн эд ч орж байгаа. Бидний мэдэж байгаагаар 6 орд байгаа ная гаруй элирц байгаа гэж үзэж байгаа. Энийг цаашлаад сайн судлах хэрэгтэй. Технологи өндөр хөгжилтэй хөгжиж байгаа болохоор, технологи дээр ажиллах чадвартай тийм боловсон хүчнийг ажиллуулахаар зорьж байгаа" гэв

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 23 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05