Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж Францын Бордо хотын захиргааны барилгад гал тавьжээ


Францад тэтгэврийн насыг 62 байсныг 64 болгон нэмэгдүүлсэн Засгийн газрын шийдвэрээс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна. Пүрэв гарагт улс даяар нэг сая гаруй хүн тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд оролцжээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр Парист 100 мянга гаруй жагсагч гудамжинд гарч, цагдаа нартай мөргөлдсөн байна. Мөн Бордо хотод хотын захиргааны хаалгыг шатаажээ. Тус үймээн самуунтай холбогдуулан орон даяар 80 хүнийг баривчилсан байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бол үүнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байгаа юм. Тэтгэврийн шинэчлэлийн талаар өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцэхээр санал болгож байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхийлөгч парламентын санал хураалтгүйгээр баталсан нь хямралыг улам хурцатгасан юм.Пүрэв гарагт Парисын гудамжинд 800,000 орчим хүн цугларсан гэж Францын үйлдвэрчний эвлэл болох Хөдөлмөрийн ерөнхий холбоо мэдэгджээ. Харин цагдаа нар жагсагчдын тоог түүнээс хэд дахин бага буюу 119,000 хүн гэж тооцоолсон байна. Парисын зарим хэсэгт эмх замбараагүй байдал үүсэж, жагсагчид цагдаа нар руу чулуу шидсэн бол цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий цацжээ. Францын бусад хотуудад ч эсэргүүцлийн жагсаал өрнөж, эмх замбараагүй байдал үүссэн байна.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05