Сөүл хотын гудамжаар тахь гурван цагийн турш зугаалжээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын гудамжаар амьтны хүрээлэнгээс "зугтсан" тахь гудамжаар гурван цагийн турш зугаалж, хогийн савнаас юм идэж явсан байна.
Серо (солонгосоор "босоо" гэсэн утгатай) дуудлагатай тахь пүрэв гарагийн орой амьтны хүрээлэнгээс зугтсан байна. Тахь модон хашааг сэтлээд гарсан гэж мэдээлжээ. Серо автомашин, хүмүүс холхисон гудамжаар алхаж, үе үе хогийн сав руу өнгийж байгааг хотын оршин суугчдын хийсэн бичлэгээс харж болох аж.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд тахийг нарийн гудамж руу туун оруулж, дараа нь нойрны эмээр буудсан байна. Тахийг унтахаар нь ачааны машинд ачиж, амьтны хүрээлэн аваад явжээ.
Серо Сөүлийн амьтны хүрээлэнд 2021 онд төрсөн, хоёр наст тахь юм байна. Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын хэлж буйгаар амьтны биеийн байдал сайн байгаа аж.
Сөүлийн амьтны хүрээлэнд 38 төрлийн 400 гаруй амьтан байдаг гэж тус байгууллагын вэб сайтад мэдээлжээ.