Б.Азжаргал: Галд хүн өртөөгүй, хохирол харьцангуй бага байх
Дархан-Уул аймгийн Өргөө кино тeaтрт гарсан галыг өчигдөр орой бүрэн унтраажээ. Тодруулбал, галын дуудлага оройн 19:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 21:03 цагт буюу дуудлага хүлээн авсанаас хойш 30 орчим минутын дотор галыг бүрэн унтрааж аюулгүй болгосон байна. Ингэхдээ утаажилтын бүсээс 128 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангасан аж.
Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Галын аюулыг дотогш алдаагүй бөгөөд ямар нэгэн хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна. Мөн барилгын шатсан дээд талын 4 давхар нь ашиглалтанд ороогүй тул хохирол харьцангуй бага байх боломжтой” гэв.